Их Британий хааны удмын хамгийн нэр хүндтэй эмэгтэйн нэг Диана гүнжийн хамгийн сүүлд хэрэглэж байсан 178 ширхэ гсувд, алмаз хосолсон хүзүүний зүүлтийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Түүний хамгийн дуртай “Хунт нуур” гэх уг хүзүүний зүүлтийг зарах анхны үнэ 30 тэрбум төгрөг буюу 12 сая доллараас эхэлж байгаа гэнэ. Уг хүзүүний зүүлтийн ингэж нэрлэх болсон шалтгаан нь гүнж 1997 онд нас барахаасаа хоёр сарын өмнө Лондонгийн Royal Albert Hall-д Хунт нуур бүжгийн жүжгийг үзэхдээ уг зүүлтээрээ гангарч байжээ.
2010 онд Украйны хосууд уг зүүлтийг 632 мянган доллараар анх худалдаж авч байсан бол энэ жил Диана гүнжийг нас барсны 20 жилийн ой тохиож байгаа тул уг чамин эдлэлийн үнэ илүү өснө хэмээн найдаж байгаа гэнэ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна