33.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгожээ

2017/02/07
НӨАТ-ын буцаан олголт хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд улсын хэмжээнд 461 мянга 865 иргэнд 33.8 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийсэн талаар өчигдөр Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг мэдээлэв.

Тэрбээр, “www.ebarimt.mn цахим хуудсанд мэдээллээ бүрэн баталгаажуулаагүй 137 мянга 822 иргэн байна. Эдгээр хүмүүс энэ сарын 15-ны дотор овог нэр, банк, дансны дугаар болон регистрийн дугаараа оруулснаар нийт нэг тэрбум төгрөг буцаан авах юм. Түүнчлэн өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш 19 удаа сугалаа зохион байгуулж, нийт 3.6 тэрбум төгрөгийн азтан тодорсон. Энэхүү мөнгийг бүрэн шилжлүүлсэн" гэж байлаа. 

Өнгөрсөн баасан гарагт 33.8 тэрбум төгрөгийн буцаан олгосон бол өчигдөр нэмж 20 мянга 722 иргэний дансанд 700 сая төгрөг шилжүүлэх гэнэ. Ингэснээр мэдээллээ баталгаажуулсан иргэдийн буцаан олголт дуусах юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна