"The Colors" хамтлагийн гишүүн амиа алдсан хэргийг тусад нь шалгахаар болжээ

2017/02/07
 “The Colors” амьд хөгжмийн хамтлагийн гишүүн, Баянзүрх дүүрэгт байрлах “Рояль Кэстл” орон сууцны хорооллын 13 давхраас унаж, амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 29-ний өдөр гарсан.  Хэргийн газраас талийгаачаас гадна 11 хүн байсан бөгөөд тухайн үед хар тамхи хэрэглэж мансуурсан байж болзошгүй гэх  үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж  байгаа.

Харин тус хамтлагийн гишүүд болон ар гэрийнхэн нь талийгаачийг “The Colors” хамтлагийнхантай ямар ч хамаагүй гэх  тайлбарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгч буй. Тэд талийгаачийг сэтгэл санааны гутралд орсон байсан,  тухайн үед унтаж байсан учраас цонхоор  унасныг мэдээгүй гэх зэргээр мэдүүлэг өгч эхэлжээ.

 Албаны эх сурвалжийн мэдээллээр  13 давхраас  унаж нас барсан хэрэг нь золгүй явдал байсан нь орон сууцны хяналтын камераар батлагдсан учир хар тамхины хэргээс салгаж шалгахаар болжээ. Харин хэргийн газар байсан 11  хүнийг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгасэн хэвээр байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна