МУИС-ын оюутнууд өлсгөлөн зарлана гэв

2017/02/07
Монгол улсын их сургууль нийт оюутнуудаасаа төлбөр авахаас гадна суурь хураамж авдаг асуудлыг оюутнууд эсэргүүцэн хэд хэдэн удаа жагсаал хийсэн ч тодорхой шийдэл олохгүй байсаар өдийг хүрчээ. Тиймээс МУИС-ын оюутны төлөөллүүд өнөөдөр 17 цаг сургуулийнхаа захиргаанд санал хүсэлтээ эцсийн удаа өгөх бөгөөд ямар нэгэн тодорхойгүй хариу ирсэн тохиолдолд 2-р сарын 13-ны өдрөөс эхлэн оюутнууд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ. 
А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна