Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх нь

2017/02/08
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд тусгуулах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар хууль санаачлагчид, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд, Байнгын хороодоос саналыг нь урьдчилж авахад нийт 99 хууль тогтоомжийн төслийг санал болгожээ.

Ерөнхийлөгчөөс 5 Байнгын хороод, нам, эвслийн бүлгүүдээс 94 Эдгээрээс Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар нийт 34 хууль тогтоомжийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр уг тогтоолын төсөлд тусгажээ.
 
ТОГТООЛЫН ТӨСӨЛД ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХЭЭР ТУСГАСАН ХУУЛИУД
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

“Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл

“Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл Казиногийн тухай хуулийн төсөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл

Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл

Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл

Бусад

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна