Цагдаа зодсон төрийн тусгайгийн даргыг ажлаас нь халжээ

2017/02/08
 Төрийн тусгай хамгаалалтын орлогч дарга П.Батаа, тус газрын ахлах ажилтан Т.Батбилэг нар согтуурсан үедээ шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчдын биед халдаж зодож танхайрсан хэрэг өнгөрөгч онд  гарсан. Хууль хяналтын байгууллагаас уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч хэрэгсэхгүй болгожээ.Харин тэдний ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь халсан байна.

Болсон явдлыг сануулбал, 2016.12.18-ны өдрийн 01:40 цагийн орчим FACE бааранд Баянгол дүүргийн XIX хороонд суух Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга П.Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Сүхбаатар дүүргийн I хороонд оршин суух Т.Батбилэг нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хуулийн дагуу шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчдын биед халдаж танхайрчээ.

Тэд Төрийн тусгай хамгаалалтын газрын албаны /00-11 УНҮ/ автомашинаар цагдаа нарыг мөргөхийг завдан түрсэн, П.Батаа нь цагдаагийн алба хаагч П.Эрдэнэцогтыг түлхэж унагаан цохисон, ахлах ахлагч Б.Ганбаатарын дүрэмт хувцсыг урж, Б.Ганжаргалын гар утсыг шидэж эвдсэн зэрэг зүй зохисгүй авир гаргажээ.
 
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна