УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2017.02.10/ хаалтаа хийнэ.УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээж, хоёрдугаар сарын 10-нд завсарлуулдаг. Шинэ парламент намрын чуулганаар 20 орчим хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр жагсаалтыг баталсан. Тухайлбал
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл;
Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл;
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл;
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Сонгуулийн тухай хуулийн төсөл; Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Ач санах тухай хуулийн төсөл;
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл;
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр баталжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна