Л.Гансүх суллагджээ

2017/02/11
“Нүүрс” хөтөлбөрөөс болж шүүхээр яллагдаж гурван жил зургаан сарын ял авсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүхийг өчигдөр суллажээ.

Өмнө нь Л.Гансүх нь магадлангаар суллагдах шаардлагыг хангасан ч түүний материалыг шүүхээс удаа дараа буцаасан талаар өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Тэгвэл өчигдөр Төв аймгийн Мөнгөн морьт суманд түүнийг магадланд хамруулж, суллах эсэх шүүх хурал болж, ийнхүү суллах шийдвэр гаргасан байна.

Б.Гэрэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна