“Нарантуул” худалдааны төв рүү явах буухиа автобусны хуваарь

2017/02/11

Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу Бямба, Ням гарагт “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн буухиа автобус 10:00,12:30,15:00 цагт иргэдэд үйлчилнэ.

 

Дараах 11 чиглэлээс "Нарантуул" руу явна. Их багтаамжийн автобусаар том хүн 1,000, хүүхэд 200 төгрөгийн тарифаар үйлчлүүлнэ.

Чиглэлийн нэр Үйлчлэх цаг Үйлчлэх ААНБ
1  Орбит-Нарантуул зах 10:00
12:30
15:00
Тэнүүн-Огоо ХХК
2  Нарангийн гол-Нарантуул зах Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ
3  ХМК-Нарантуул зах Сутайн буянт ХХК
4  Баянхошуу-Нарантуул зах Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ
5  Нисэх-Нарантуул зах Автотерминал трейд ХХК
6  Яармаг-Нарантуул зах Эрдэмтранс ХХК
7  Дэнжийн 1000-Нарантуул зах Монкара ХХК
8  Чингэлтэй-Нарантуул зах Эрдэмтранс ХХК
9  Бэлх-Нарантуул зах Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ
10  Шархад-Нарантуул зах Тэнүүн-Огоо ХХК
11  Улаанхуаран-Нарантуул зах БлюбусХХК

Нарантуул худалдааны төв рүү үйлчлэх нийтийн тээврийн замналын зураглал:

 

Мөн “Дэнжийн 1000”-ын автозамын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байгаатай холбогдуулан “Дэнжийн 1000” чиглэлд хүрч үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг чигт оруулан явуулах зохицуулалтыг  хийх юм байна.
 
Эх сурвалж:  Нийслэлийн Тээврийн газар
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна