Цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн өдөрлөг болж байна

2017/02/12
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Өвлийн наадам өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Энэ жилийн өвлийн наадмыг “Гэр бүлийн баяр” нэртэйгээр зохион байгуулж байгаа  учир арга хэмжээ хөтөлбөрүүд бүгд гэр бүл рүү чиглэжээ. Мөн энэ үеэр жижиг, дунд үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ  танилцуулан худалдаалж байна.

 Энэхүү  наадам нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний уламжлалт цас, мөсний наадгай тоглоомыг сурталчлан таниулах, гадаадын иргэд, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд   ач холбогдолт  гэж байна. Цаашид дэлхийн сэрүүн бүсийн томоохон хотуудын өвлийн наадамтай дүйцэхүйц хэмжээний  наадам болгохыг зорьж байгаа аж.






 Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна