Ууланд зураг авах гэж явсан эмэгтэй амиа алджээ

2017/02/12
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд очсон нийслэлийн иргэн ууланд очиж зураг авахаар яваад осгож амиа алджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын урд энгэр гэдэг газар /сумын төвөөс 2 км-т / Улаанбаатар хотын харьяат иргэн Г /30 настай, эмэгтэй/ энэ сарын 10-ны өдрийн 15:00 цагийн үед уул руу зураг авна гэж яваад  эргэж ирээгүй байна. 

Энэ тухай дуудлага  маргааш өдөр нь 00:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын Урд энгэр гэдэг газраас осгож нас барсан байхад нь олсон  байна.
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна