Валентины баярыг хайртай хүнтэйгээ хэзээ ч мартагдашгүйгээр тэмдэглэхийг хүсэж байгаа танд бидний бэлтгэсэн дараах санаанууд тус болно гэж итгэж байна.
1. Юуны түрүүнд болзооны уур амьсгал, хоолны цэс, өнгөрүүлэх газар, чимэглэл болон өөрийн гадаад төрхөндөө анхаараарай. Романтик болзооны хоолны цэсэнд хөнгөн зууш, дессерт, халуун хоол болон шампанск эсвэл вино байхад хангалттай. Харин ширээгээ цагаан бүтээлгээр бүтээж, улаан салфетка тавьж, лаа асааж, хавтгай цэцгийн баглаа тавих хэрэгтэй. Орчин нь бүүдгэр байвал зүгээр. Хувцаслалтаа бүү мартаарай. Та энэ үдшийн хамгийн чухал хэсэг учир классик хувцаслалтыг сонгоорой. Мөн үдшийн зоогоо хэзээ ч битгий галт тогооны өрөөнд зохион байгуулаарай.
2. Орчин их чухал. Хайртай хүнийхээ төлөө зуны уур амьсгалыг бүтээх гээд оролдоод үзээрэй. Ногоон хивс дэвсээд эргэн тойронд цэцэг байрлуулаарай. Мөн ургамлын үнэртэй лаа асаах хэрэгтэй. Нэмэлт болгож байгаль, шувуу, усны чимээ сонсогдсон хөгжмийг эгшиглүүлвэл илүү сайхан мэдрэмж төрөх болно.
Харин хоолны цэсний хувьд жимс, ногоо байвал зүгээр байх. Гриллдсэн хоол болон жимсний виног сонгох нь нэн чухал. Харин та өөрөө зуны даашинз өмсөөрөй.
3. Үндэсний зоог. Ямар ч үндэсний зоогийг барьж болно. Жишээ болгож Японы зоогны талаар хүргэе. Өрөөгөө дэвүүр, салхины чимээ болон хиймэл сакура цэцгээр чимэглээрэй. Харин хоолны цэсэнд Япон үндэсний хоолыг өөрийн гараар хийх эсвэл захиалж болно. Япон загвартай хувцаслаарай. Үүнд үсээ дээш нь шууж, ойролцоо загвартай даашинз өмсөхөд л хангалттай.
4. Халуухан орой. Зөвхөн лааны гэрэлд л энэхүү үдшийг зохион байгуулаарай. Улаан хүрэн ширээний бүтээлэг, хатуухан уух зүйл нь энэ үдшийг мартагдашгүй болгоно. Хоолны цэсний сонголт чөлөөтэй бөгөөд энэ үдшийн бүх зүйл халуухан учир халуун ногоотой хоолыг сонгох нь илүү тохиромжтой. Харин таны хувцаслалт ямар нэг задгай, эротик байх хэрэгтэй. Хамгийн тохиромжтой нь богино шорт, банзал болон урт оймс, задгай даашинз байх юм.
5.Жижиг цааснууд дээр төрөл бүрийн үнсэлтийг бичнэ. Тухайлбал: хацар дээр, тачаангуй, романтик гэх мэт. Эдгээр цаасуудаа хуйлаад гоёмсог бус улаан хайрцагт хийгээд хайртдаа өгнө. Түүнийг хайрцгийг нээгээд цааснуудыг нэг нэгээр нь үзэхийг санал болгох бөгөөд нээсэн үнсэлт бүрээр түүнийг үнсэнэ.
6. Түүнд яагаад хайртай, яагаад баярлаж явдагаа харуулсан ном хийж болох юм. Дурсамжуудаа фото зургуудаар баталгаажуулан дор нь тайлбар хийвэл илүү их сэтгэл гаргасан нь мэдэгдэнэ.
7. Хамтдаа ойрын аялалд гар. Ингэхдээ хосынхоо өмсөх хувцсбг бэлдэх, гэр бүл болсон бол хүүхэд, гэр орны ажлыг та зохицуулах шаардлага гарна. Мөн өөрийнхөө болон түүний ажил руу залгаж чөлөө хүсэх ёстой гээд бүх зүйл төлөвлөгдсөн байх хэрэгтэй. Харин түүнийг өглөө ажилдаа очиход даргынх нь өрөөг түр зээлээд түүнийг дуудаж саналаа хэлбэл маш их баярлах болно.
8. Хэрвээ та хайртаасаа хол байдаг бол түүнд өөртөө санаа тавихад нь хэрэгтэй зүйлсийн цуглуулгыг илгээ. Гэхдээ бүгдийг нь улаан цаасаар баглаарай.
9. Жижиг хэмжээний зүрхэн хэлбэртэй лааг хайртынхаа гутал, машин эсвэл хувцасны халаасанд нь нууна. Лааныхаа хамт асаах зааврыг өгсөн байх бөгөөд олмогцоо өөрлүүгээ залгахыг хүс. Түүнийг залгахад миний хайр яг энэ лаа шиг ..... гээд өөрийнхөө хайр болон түүнийг хайрыг дүрсэлж хэлж болох юм. Хэлэх дүрслэлийнхээ найруулгад сайн анхаараарай.
10. Түүнд зориулж шүлэг бичээд үүнийгээ жаазанд хийж бэлэглэх бас шинэлэг санаа байх болно.
11. “Чамайг хайрлах 14 шалтгаан”-ыг бичсэн захидал илгээ. Энэ бэлэгний үнэ цэнийг таны чин сэтгэлийн үгс тодорхойлно.
12. Энэ гэнэтийн бэлэгт найз нөхдийнхөө туслалцааг хүс. Өөрийнхөө найзуудыг бүгдийг нь хосынхоо фэйсбүүк найз болгоно. Үүний дараа бүгдийнх нь зургийг өөрийнхөө профайл зурагтай адил болгоно. Тэгээд түүний фэйсбүүк ханан дээр “... /өөрийнхөө нэр/ чамд маш их хайртай” гэж бичүүлнэ.
Гол нь ингэж бичихдээ нэгэн зэрэг бичих ёстой. Мөн эдгээр постуудаас хамгийн онцгой нь та байх ёстой бөгөөд тэр чамайг хайсаар олох болно. Энэ үед cover зураг дээрээ бас нэгэн гэнэтийн бэлэг бэлдээрэй. Энэ бол нийгмийн сүлжээнд хайраа батлах хамгийн романтик санаа юм шүү.
13. Дурсамжаар дүүрэн зургуудаа хайрын үг, дууны аятай хамт эвлүүлэн түүнийг ажлын хамгийн том дэлгэц дээр гаргана. Гол нь энэ үед хайрт чинь бас үзэх ёстойг анхаараарай. Магадгүй түүний ажлын өрөөнд гардаг дэлгэцээр ч үзүүлж болох юм.
Х.Саран
Сэтгэгдэл бичигдээгүй байна