Хүн амины онц ноцтой гэмт хэргийг илрүүлжээ

2017/02/14
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүн амины ноцтой гэмт хэргийг шуурхай ирүүлжээ.

Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдөр 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрний орчим иргэн Б, Э нарын амь насыг бүрэлгэн улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор цогцоснуудыг шатаасан байдалтай байсан аж.

Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Сурын талбайн орчим иргэн Б -гийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан юм. Энэ хэргийн сэжигтэнээр 28 настай Б, 33 настай Э нарыг 24 цагийн дотор шуурхай илрүүлж баривчилсан байна. Сэжигтнүүд гэр оронгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй хэмээн албаныхан мэдээллээ.

Т.Гэрэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна