11:00 цагт Хууль зүйн яаманд Галын аюулаас нэгэн гэр бүлийн гурван хүний амь насыг аварсан УБХЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдад шагнал гардуулна.
11:30 цагт Цагдаагийн ерөнхий газарт алба хаагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэн, цол гардуулна.
11:30 цагт "Эрдэнэс тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс мэдээлэл хийнэ.
12:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд "Америкийн боловсролын зөвлөгөө төв"-ийн нээлт болно. НЗДТГ, Нийслэлийн соёл урлагын газар, болон АНУ-ын ЭСЯ төлөөлөл оролцоно.
11:00 цагт 2016 онд Түлэгдсэн шалтгаанаар ГССҮТөвд нас барсан хүмүүсийн 70.3 хувь нь 0-5 насны хүүхэд байсан байна. Эрүүл мэндийн яамнаас энэ асуудалд онцгой анхаарч 1 дүгээр сард "ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛ – ЭЦЭГ ЭХИЙН ХАРИУЦЛАГААС" аян зарлаад сар гаруй болж байна. Эрүүл яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт ажиллана.
14.00 цагт Хүнсний томоохон бөөний төв, зах, агуулах, дэлгүүр, хайпермаркетын удирдлага, эрүүл ахуйчдыг хамруулсан уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр МХЕГ-ын хурлын танхимд болно. Цагаан сарыг угтан явуулж буй хүнсний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын дүн, явцын талаар мэдээлэл авах боломжтой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна