Улаанбаатар хотын хэмжээнд алжаал тайлах цогц үйлчилгээ үзүүлдэг “Soyol Wellness Centre”, “Энканто”, “Говь” зэрэг 10 хүрэхгүй томоохон төвүүд байдаг байна. Эмэгтэйчүүдийн баярын үеэр албан байгууллагууд эмэгтэй ажилчдадаа эдгээр төвөөр үйлчлүүлэх эрх бэлэглэх нь их байдаг гэж “Soyol Wellness Centre”-ээс мэдээллээ. Тус төвөөр өдөрт дунджаар 100-200 хүн үйлчлүүлдэг, харин баяр ёслолын үеэр, тухайлбал, эмэгтэйчүүдийн баяр дөхөхөөр ачаалал нь 30-40 хувиар нэмэгддэг байна. "35-55 мянган төгрөгийн такстай, үүнд дөрвөн төрлийн үйлчилгээ багтдаг.
Нэмэлтээр 14-250 мянган төгрөгийн үнэ бүхий найман төрлийн үйлчилгээтэй. Бусад ижил төрлийн үйлчилгээ бүхий газруудаас тайланд массажаар ялгарахаар зорьж байгаа" гэдгийг “Soyol Wellness Centre” онцоллоо. Харин “Энканто” спорт цогцолбор нь нийт 8000 м2 талбай бүхий 11 давхраас бүрдэх томоохон цогцолбор бөгөөд саун, массаж, алжаал тайлах амралтын тусгай өрөөнүүд, ресторан болон кино үзэх боломжтой VIP өрөө зэргийг цогцоор нь санал болгож байгаа ажээ. Үнэ нь харьцангуй бага төвүүдээс “Амрах агшин” төвд өдөрт 10-15 хүн тогтмол үйлчлүүлдэг бөгөөд сард 400-500-д хүрдэг ч баяр ёслолын үеэр томоохон өөрчлөлт гардаггүй гэдгийг тус төвөөс онцоллоо. Тус төвд 15 мянган төгрөгт хоёр төрлийн үйлчилгээг багтаажээ.
А.Хатангоо
150.129.143.226
TANILTSA SEXSEER80955877
Хариулах150.129.143.226
TANILTSN80955877
Хариулах150.129.143.226
SEXSDN80955867
Хариулах