Бяцхан үрс минь өдөрт хэдэн цаг нойрсох ёстой вэ?

2017/03/10
Нойр бол хүний эрүүл байх, тайван амгалан аз жаргалтай байх нэгэн гол түлхүүр. Ялангуяа бяцхан үрс минь хангалттай нойроо авч чадсанаар тайван аж жаргалтай байна.

Дөнгөж төрсөн нярай хүүхэд өдөрт нийт цаг 16-18 унтаж амарч байж хангалттай нойроо авч чаддаг байна. Энэ 16 цагт өдрийн тасалж унтах унтлага болон шөнийн урт унтлага хамаарна. Мөн сэрүүн байх хугацаа 3 цагаас илүү байх хэрэггүй.

Харин 1-3 сартай нялх хүүхэд өдөрт дор хаяж 15 цаг унтах ёстой юм байна. Харин сэрүүн байх хугацаа 5 цагаас илүү байж болохгүй.

Мөн 4-7 сартай нялх үрс өдөрт 14 цаг заавал унтах ёстой. Өдөр зарим хүүхдүүд их удаан унтдаг бол зарим нь 20-30 минут унтаад л болчихдог.
Гэхдээ энэ хамаагүй зөвхөн эдгээр унтлага нь нийлээд 14 цаг болох ёстой

Харин 8-12 сартай хүүхэд бол өдөрт нийт дор хаяж 13 цаг унтаж амрах зайлшгүй шаардлагатай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна