таван толгойн нүүрсний замд гурван жолооч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал Эрдэнэс таван толгойн нүүрс тээвэрлэгч Хятадын Винсэй компанийн гүйцэтгэгч Монфорд компанийн зургаан жолооч Таван толгойгоос 90 км т орших цайны газраас хоол идэж , архи уугаад гарсан байна.
Улмаар цагаан хад хүрэх замдаа гурав нь нас барж хоёр залуугийн биеийн байдал маш муу байна гэж албан бус эх сурвалж мэдээллээ. Дээрх иргэдэд хоол, архины хавсарсан хордлого гэх оношийг тавиад байгаа аж .
Хэргийн газарт Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналт , цагдаагийнхан ажиллаж эхэлсэн байна.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна