MNTM тэмцээний эцсийн шалгаруулалтыг өнөөдөр 18:00 цагт Боловсрол суваг ТВ-ээр шууд дамжуулна

2017/03/12
Дэлхийд алдартай загварын шоу болох “...Next Top Model”-г  Боловсрол суваг ТВ Монгол улсад албан ёсоор зохион байгуулах эрхийг авсан билээ. Шоуны анхны дугаар 1-р сарын 15 наас эхлэн тв-ээр цацагдаж эхэлсэн. Монголын загварын ертөнцийг манлайлж буй гол уран бүтээлчдийг нэгтгэн 15 дугаар хийсний эцэст Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ гэсэн гурван шилдэг оролцогч тунаж үлдээд байгаа юм.

Mongolia`s Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн хамгийн сүүлийн 16 дах дугаарийг өнөөдөр буюу 3-р сарын 12-ны өдөр 18:00 цагт Боловсрол ТВ-ээр шууд дамжуулна. Нэвтрүүлгийн сүүлийн дугаарт зориулан томоохон хэмжээний загварын шоу зохиогдох аж. Үүнд Mongolia`s Next Top Model шоуны шилдэг 16 оролцогч охин тайзан дээр алхаж Говь, Michel & Amazonka, Queen Fashion House, The Muse Art House брэндүүд шинэ загварын коллекцоо танилцуулах аж.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна