"Саруул" худалдааны төвд гарсан галын хохирол 300 сая төгрөгт хүрчээ

2017/03/13
Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлах “Саруул” худалдааны төвд  өнгөрөгчи  шөнө   гал гарсан. Энэ сарын 12-13-нд шилжих шөнө  “Саруул” худалдааны төвийн галын дохиолол нь дуугараад шатаж байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлтээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 2 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, нийт 4 ангийн 5 тасаг 11 автомашин, 41 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж галыг унтраасан байна.

 Галд тус төвийн хоёр давхарт түрээслэгч СБД-3 хороонд суух Б /эм.48н/-гийн бэлэг дурсгалын бараа, “Акиа” брендийн 200 сая төгрөгийн үнэ бүхий  гэр ахуйн бараа, түрээслэгч БГД-3 хороонд суух Ч /эм.28н/-ийн бичиг хэрэг, бэлэг дурсгал, хүүхдийн тоглоомын 50 сая төгрөгийн бараа, түрээслэгч БГД-1 хороонд суух Т /эр.44н/-ын 20 сая төгрөгийн гэр ахуйн бараа шатсан байна. Одоогоор хохирлын хэмжээ 300 сая төгрөгт хүрчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэсэг шалгаж байна. 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна