Улсын хэмжээнд 26.2 сая мал төллөнө

2017/03/13
Улсын хэмжээнд энэ оны эхэнд 26.2 сая эх мал тоологджээ. Үүнээс  ингэ 122.6 мянга, 1.1 сая, үнээ 2.7 сая, эм хонь 12.4 сая, эм ямаа 10.9 сая байна. Мал төлөлт эхэлж одоогийн байдлаар оны эхний нийт хээлтэгчийн 1.0 хувь буюу 257.9 мянган хээлтэгч төллөж 256.5 мянга гарсан төлийн 98.4 хувьтай бойжиж байгаа аж.

“Өнгөрсөн оны зун, малын тарга тэвээрэг сайн орсон болохоор мал төлөлт хэвийн явагдаж байгаа юм.Ганц хоёр аймгуудад цас их орсноос мал бэлчээрт гархад хүндрэлтэй байгаа” гэж Хүнс хөдөө аж ахуйн яамны мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Лхасүрэн хэллээ.

Мөн нийт нутгийн 50 гаруй хувьд буюу нутгийн хойд хагаст болон Алтай цаад сумдад 10-50 см зузаан, нягтарч хатуурсан цастай, нийт 13 аймгийн 54 сум зудын, 16 аймгийн 74 сум зудархуу байдалтай байгаа юм. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулав.  
Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна