MNTM шоуны ивээн тэтгэгч ROHTO эцсийн мөчид онигоо болов

2017/03/13
 Монголын үзэгчдийг хоёр сарын сурш байлдан дагуулсан MNTM шоу нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар өчигдөр үзэгчдэд хүрч цорын ганц ялагч тодорсон юм. Олон улсын стандартын дагуу, өндөр зохион байгуулалттай хийсэн гэх шоуны төгсгөлийн дугаарт гоо сайхнын брэнд бүтээгдэхүүн нийлүүлдэг зарим компаниуд харин ч нэг онигоонд оров.

Учир нь уг төслийг хоёр сарын турш ивээн тэтгэсэн Японы ROHTO HADALABAO-ийн зүгээс шилдэг оролцогч болсон Номин,Эрдэнэ, Ю.Балжидмаа нарт 100 мянган төгрөгийн эрхийн бичиг нэртэй хөөсөнцөр тайзан дээр гардуулсан нь нэр хүндтэй шоуны рейтингийг навс унагасан юм.

16 дугаарын турш Японы гайхамшигт чийгшүүлэгч цуврал бүтээгдэхүүн HADALABAO-г хангалттай сурталчилсан тэднийг финалын дугаарын тайзан дээрээс ийм ичмээр зүйл гардуулна гэж хэн санах вэ.

Түүнчлэн нэвтрүүлгийн цорын ганц ялагчаар шалгарсан Цэрэндолгорт нэвтрүүлгийн ивээн тэтгэгч NEVIA-ийн зүгээс нэг жилийн бүтээгдэхүүний хэрэглээ бэлэглэсэн нь бас л нүдээ олсонгүй. Хамаг биендээ нялаад нялаад хэдийг хороох билээ дээ.

Монгол Улсыг, тэр дундаа загварын салбарыг олон улсад сурталчлахад ихээхэн нөлөөтэй олон улсын шоуны тайзан дээрээс хэн ямар шагнал, бэлэг сэлт гардуулахад цензуртай хандахгүй бол энэ мэт хуучирсан арга барил хол явахгүй нь дээ.

 
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна