Мисс Б.Бадамцэцэг анхны хүүхдээ өлгийдөх гэж байна

2017/03/13
“Хэцүү анги” телевизийн олон ангит киноны Гэрлээгийн дүрээр анх үзэгчдэд олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэг хөл хүнд зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлж, аз жаргалаа найз нөхөд, фэнүүдтэйгээ хуваалцжээ. 

 Үе тэнгийнхээ залууг амьдралынхаа ханиар сонгож, багагүй хугацааг үдсэн сайхан бүсгүй маань ийнхүү анхны хүүхдээ тун удахгүй өлгийдөн авах гэж байна.

Б.Бадамцэцэгийн хувьд “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн миссээр тодорч, мөн “Ану хатан”, “Валентины захидал”, "Анирлагч" зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон чадварлаг жүжигчин билээ.



Б.Орхон

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна