Өнөөдөр болох үйл явдлууд

2017/03/14

Өнөөдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт

  • Ц.Амгаланбаатар нарт холбогдоох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд хаалттай болох юм. 
     
  • Стандарт, хэмжил зүйн газрын Удирдах ажилтны зөвлөгөөн Стандарт, хэмжил зүйн газарт болно . Энэ онд Стандарт, хэмжил зүйн газар хэд хэдэн томоохон ажлыг хийхээр төлөвлөсөн ба шинээр батлагдсан Авлигын эсрэг ISO 37001 стандартыг өөрийн байгууллагадаа нэвтрүүлэхээр зорьжээ. Тус зөвлөгөөнөөр Стандарт, хэмжил зүйн газар 20 аймгийн салбар хэлтсүүддээ 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар чиг үүргүүдийг өгөх юм байна.

11.00 цагт

  • MN-Мэдээллийн төвд МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлээс Сургуулийн хөгжил шинэчлэлийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
     
  • Хэвлэлийн хүрээлэнд Германд төгсөгч 1000 төлөөлөгчийн чуулга уулзалтын талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон холбогдох албаныхан хэвлэлийн бага хурал хийнэ.
     
  • Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны хоёрдугаар сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын 3-р байр Үндэсний статистикийн хорооны 204 тоот мэдээллийн танхимд болно.
     
  • Эрүүл мэндийн яамны сургалт мэдээллийн төвд “Фокус” судалгааны төвөөс семинар хийнэ. Тамхины хор хөнөөлтэй холбоотой судалгааны үр дүнг танилцуулна.

12.00 цагт

  • Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ард түмний онц түр зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

15.30 цагт

  • Монгол бөхийн өргөөнд Монгол цэргийн баярыг угтсан “Тэнгэрлэг аав” тоглолтын орлогоос өрх толгойлсон гурван аавд гэр гардуулах арга хэмжээ болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна