С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Х.Чимгээ нарын давж заалдах шатны шүүх хурал нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд 09.30 цагт эхэллээ
Хуралд шүүгдэгч болон хохирогчийн талын өмгөөлөгчид оролцож байна. Мөн энэ удаагийн хуралд С.Зориг агсны төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцоно гэх мэдээлэл байсан ч одоогоор хараахан хүрэлцэн ирээгүй байнам. Харин С.Зориг агсны ах С.Баяр шүүх хуралдаанд оролцож байгаа аж.
Анхан шатны шүүхээс С.Зориг агсныг хөнөөсөн гэж Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноосон байдаг. Тодруулбал, шүүгдэгч Т.Чимэгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ тэд 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлэх юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна