Боловсролын салбарынхан хүүхдийн хүмүүжлийн асуудлаар зөвлөлдөж байна

2017/03/14
“Монгол хүн- Хүмүүжлийн анхдугаар зөвлөгөөн" яг одоо Соёлын төв өргөөнд болж байна.

Уг зөвлөгөөнд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартaй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөнд Засгийн газрын гишүүн БСШУС-ийн сайд Ж.Батсуурь, Нийслэлийг Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар    болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож салбарынхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, арга замын талаар хэлэлцэж байгаа юм.

Боловсролын салбарынхны энэ удаагийн зөвлөгөөнөөр салбарын тулгамдаж байгаа Монгол хүнээ бэлтгэх, хүмүүжлийн асуудлуудын шийдлүүдийг ярилцаж,  2017 оны 2 сарын 14-ны өдрөөс эхлэн 4 жилийн турш үргэлжлэх “Монгол хүн- Хүмүүжлийн аян”-ы зохион байгуулалт, хамрах хүрээ, гарах үр дүнгийн талаар хэлэлцэх аж.

Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороотой хамтран зохион байгуулах “Монгол хүн-Хүмүүжлийн аян”-д төрийн  болон хувийн өмчийн цэцэрлэг 623, 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах бөгөөд  аянг 2020 он хүртэл жил бүр 4 үе шаттайгаар дүгнэх юм байна.
 
Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна