​“The Colors” хамтлагийнхан хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ

2017/03/14
Энэ оны эхээр Баянзүрх дүүрэгт байрлах “Royal Castle” хотхоны байрны 12 давхраас 21 настай залуу унаж, амиа алдсан хэрэг гарсан. Хэргийн ул мөрөөр тодруулахад Монголын амьд хөгжмийн томоохон хамтлагийн нэг болох “The Colors” хамтлагийн гитарчин Б.Хүслэн гэх 21 настай залуу 11 найзын хамт мансууруулах бодис хэрэглэсний улмаас амиа хорлосон хэмээн тогтоогдсон.



Шалгалтын үеэр хэргийн газраас хар тамхи, мансууруулах бодисны хэрэглэсэн уут, гаанс зэргийг олж илрүүлжээ. Шүүхийн шинжилгээний хариугаар талийгаачтай хамт байсан 11 залуу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна