Нүцгэн жагссан эмэгтэйчүүдийг 50 мянган төгрөгөөр торгоно

2017/03/14
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гурван эмэгтэй Сүхбаатарын талбайд хагас нүцгэн хувцастай жагсч эсэргүүцэл илэрхийлсэн юм. Тэд оффшорчдыг эсэргүүцэж байгаагаа уриа лоозон дээр бичсэн үгсээрээ илэрхийлсэн.

Тэднийг цагдаагийнхан баривчилж, мэдүүлэг аваад тухайн шөнөдөө сулласан юм. Тэднийг буруутгасан үндэслэл нь зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэх асуудал.

Тэгвэл уг асуудлыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд хүн тус бүрийг 50 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.
 
Б.Сондор 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна