​Ю.Балжимдаагийн ялагдалд А.Хишигдалай баярлав уу?

2017/03/14
 “Mongolia`s Next Top Model”-ыг шоуны ялагчаар  Б.Цэрэндолгор тодорч, Т.Номин-Эрдэнэ гуравдугаар байранд орж, Ю.Балжидмаа үзэгчдээс хамгийн их санал авсан билээ. Шилдэг гурван оролцогчийн нэг Ю.Балжидмаа  шоу эхэлсэн цагаасаа хойш олны хараанд ихэд өртсөөр ирсэн юм. Учир нь тэрээр өмнө нь хэд хэдэн миссийн тэмцээнд орж байсан арвин туршлагатайгаас гадна Опозит хамтлагийн гишүүн А.Гантулгатай үерхэж байснаараа  олонд илүү танигдсан нэгэн.

А.Гантулга нь өмнө дуучин А.Хишигдалайтай чамгүй удаан үерхсэн юм. Харин тэдний салалтын шалтгааныг Ю.Балжидмаа байсан гэх яриа нэг хэсэг шар хэвлэлүүдийн бай болж байв. 



Хайртай залуугаа булаалгасан А.Хишигдалай саяхан зохиогдсон Mongolia`s Next Top Model тэмцээний финалын шатны шууд нэвтрүүлэгт Ю.Балжидмааг биш Б.Цэрэндолгорыг ялсанд коммент үлдээсэн нь цахим ертөнцийн анхаарлыг татаж байна. Үүнийг анзаарсан зарим фэйсбүүк хэрэглэгчид А.Хишигдалай, Ю.Балжимдааг ялагдсанд баярлаж байна гэх мэт сэтгэгдлүүдийг үлдээсээр байгаа аж. 
А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна