Энэ хаврын загварын чиг хандлага хатгамал

2017/03/15
 Энэ хаврын улиралд хатгамалтай элемент дахин нэг удаа моодонд орох нь ээ. 

Торон даашинз дээрх хатгамал

Хаврын улиралд хамгийн эрэлттэй, загварлаг байх хувилбар бол тюль маягийн торон ба шифон материалтай даашинз дээрх том хэмжээтэй хатгамал юм.











Гадуур хүрэм дээрх хатгамал

Хатгамалтай элементийг дизайнерууд ихэвчлэн юбка эсвэл даашинз дээр ашигладаг хэдий ч сүүлийн үед хатгамалтай гадуур хувцас загварлаг бүсгүйчүүдийн анхаарлыг татах боллоо.









Цөөн тооны чимэглэл маягийн хатгамал

Хэтэрхий их чимэглэлд дургүй хүмүүст зориулсан тусгай загварууд ч бас бий. Marc Jacobs жижиг хэмжээтэй цэцгэн хатгамлыг даашинзын зөвхөн цээж хэсэг дээр ашигласан бол Fendi хамба хилэн даашинз дээр цөөн тооны үслэг цэцгүүд оруулсан байлаа.








 

Аксесуар дээрх хатгамал

Том хэмжээтэй, өнгөлөг хатгамлууд энэ хаврын улиралд зөвхөн хувцас гэлтгүй, мөн аксесуарыг чимэх болно. Gucci ба Fendi брэндүүд гар цүнхийг цэцэг ба жимсний хатгамлаар чимж байгаа бол Alexander McQueen түрийтэй гутал дээр хатгамал оруулж байна.








Эх сурвалж:buro247.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна