​Ю.Балжидмаад Сингапурын агентлагаас хамтарч ажиллах санал тавьжээ

2017/03/15
Mongolia`s Next Top Model шоуны шилдэг гурван оролцогчийн нэгээр шалгарсан Ю.Балжидмаад Сингапурын загварын агентлаг хамтарч ажиллах санал тавьжээ. Next Top Model шоу нь дэлхийн олон оронд зохиогддогоороо алдартай бөгөөд тэр хэрээрээ нэр хүнд өндөртэй байдаг билээ. Энэ шоуг Монгол зохиосноор Монголын моделиудыг дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хэр чадвартайг харуулж чадаж байгаагийн тод жишээ нь Ю.Балжидмаад ирсэн ажлын санал байлаа. Хэдийгээр тэрээр ялагч болж чадаагүй ч загварын ертөнцөд өөрийнхөө ул мөрийг тодоос тод үлдээх эхлэл нь болж байгаа гэж ойлгож болох ажээ. Ю.Балжидмаагийн цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна