АНУ-ын цэргийн онгоц манай улсад ослын буулт хийжээ

2017/03/15
“Чингис хаан” нисэх онгоцны буудалд өчигдөр /03.14/ АНУ-ын цэргийн онгоц ослын буулт хийжээ.

Тодруулбал, АНУ-ын цэргийн зориулалттай, С-17 маркийн ачааны нисэх онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож, ажиллагаагүй болсон байна. Албаны эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээллээр онгоц Катараас нислэг үйлдэж явсан бөгөөд энхийг сахиулагчдын ачааг тээвэрлэж явжээ.

Нисэх онгоцыг аюулгүй буулгахын тул Чингис хаан нисэх онгоцны буудлын аюулгүйн алба шуурхай хуралдаж, бүх талын арга хэмжээг авч ажилласан байна.  Одоо тус онгоцонд засварын ажил хийж байгаа бөгөөд нисэх боломжтой болсон үед хөөрөх аж. 

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна