Samsung компани шинэ загварын гар утсандаа нүдний торлог бүрхүүл таних програм суулгажээ

2017/03/16
Samsung компани 3 жилийн өмнө гаргасан Samsung Galaxy S5 загвартаа анх удаа хурууны хээ мэдрэгч ашигласнаас хойш бусад олон загварууд ч тус эгнээнд нэгдсэн билээ. Тус төхөөрөмжийг ухаалаг гар утсыг түгжих, төлбөрийн баталгаажилт хийх, аппликейшний хандалтыг хязгаарлах зэрэгт ашиглаж байна. Харин одоо Samsung компани ухаалаг гар утсанд хурууны хээ мэдрэгчээс бүрэн татгалзахаа мэдэгджээ. Тус компани хурууны хээ мэдрэх төхөөрөмж аль хэдийн хуучирсан тул түүнийг дахин ашиглахгүй хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

Удахгүй гарах Samsung Galaxy S8 болон Galaxy S8+ загваруудад арын хэсэгт хурууны хээ мэдрэгч суулгаж өгснөөс гадна нүдний торлог бүрхүүлийг таних боломжтой болох ажээ. Түүнээс гадна нүүр царай таних технологи дээр үндэслэн био хэмжүүрээр таних төхөөрөмжийг дэмжих болно. Samsung Galaxy S9 болон түүний дараах загварууд хурууны хээ мэдрэгчээс татгалзана гэж таамаглаж болохоор байна. 
Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна