Хэргийн газраас зугтсан жолоочийн тайлбар

2017/03/16
2017 оны 2 дугаар сарын 15-ны орой 23 цаг 15 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хүүхдийн 2 дугаар эмнэлэгийн зүүн талд байрлах "Хүннү" зочид буудлын урд замд зорчих хэсгийн 3-р эгнээнд явж байсан марк, улсын дугаар тодорхойгүй хар өнгийн суудлын автомашин нь явган зорчигч Б-г мөргөснөөс 1-р эгнээнд явж байсан T.Pruis маркийн автомашинд явган зорчигч мөргүүлж амь нас нь хохирсон хэрэг   гарсан юм.  

Цагдаагийн байгууллагаас хэргийн газраас зугтсан хар өнгийн тээврийн хэрэгсэл болон тухайн жолоочийг эрэн сурвалжилж байсан билээ. Уг хэрэгт УБХЦГ-ын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулан Toyota Crown маркийн автомашины жолооч О болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Тэрбээр  “Баянцээлээс Толгойт руу явж байсан юм. Сэлбийн гүүр дөнгөж өнгөрөөд байтал замын хаалт сараалжтай хэсгээс хүн гарч ирэхэд нь мөргөхгүйн тулд тоормослон зүүн гар тийш дарж зогссон. Огцом тоормослосноос болж хүүхэд маань машины урд салоныг мөргөж уйлсан. Гэтэл хажуу талаас “Приус” орж ирээд тэр хүнийг мөргөчихсөн. Цонхоороо хараад би мөргөөгүй учраас, бас хүүхэд маань уйлаад байхаар нь яваад өгсөн. Харанхуй үед гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулж явахыг сануулъя" гэжээ. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна