Сүүлийн үед дэлхийн загварын салбарыг байлдан дагуулах моделууд зөвхөн Америк, Европоос гэлтгүй Азиас төрөн гарсаар байгаа юм. 2017 оны загварын ертөнцөд тэсрэлт хийх 30 модел дунд Монголын моделиуд Ж.Энэрэл, Б.Ялгуун нар багтжээ.
Б.Ялгуун нь анх Монгол Модел ангентлагаас загварынхаа карьерийг эхэлж Goyo, Michel & Amazonka зэрэг Монголдоо алдартай хэд хэдэн брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж байсан юм. Мөн тэрээр энэ оны эхэнд дэлхийн хамгийн том загварын агентлаг “IMG models”-ын загвар өмсөгчөөр ажиллах эрхээ авсан юм.
Ж.Энэрэл Миланы загварын долоо хоногийн хүрээнд Италийн Kristina Ti маркийн тайзан дээр гарсны дараагаар мөн Парисын загварын долоо хоногт оролцож, итгэмжлэгдсэн кутюр загвар зохион бүтээгч Галя Лахав болон Португалийн Luis Buchinho, Германы Talbot Runhof брэндүүдийн шоунд алхсан юм.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна