Монголд онлайн худалдааны үйлчилгээ үзүүлдэг 10 гаруй платформ байна

2017/03/16
Монголд онлайн худалдааны нэгдсэн үйлчилгээ үзүүлдэг 10 гаруй платформ байгаа талаар Монголын Үндэсний Маркетингийн холбооноос мэдээллээ. Онлайн худалдааны платформуудын нэг гол өрсөлдөгч нь “Facebook” гэдгийг салбарынхан онцолж байна. Тухайлбал, Монголд “Facebook”-ээр дамжуулан өдөрт 50 мянга орчим худалдан авалт хийдэг гэсэн албан бус тоо байгаа юм. Монголд онлайн худалдааг хөгжүүлэхэд учирч байгаа гурван гол бэрхшээл нь үйлчлүүлэгчийн итгэл, төлбөр тооцооны систем болон хүргэлтийн үйлчилгээ аж. Төлбөр тооцооны системийн тухайд одоогоор онлайн гүйлгээний 70 орчим хувийг “Mobile Bank”-аар хийж байгаа, банкнуудын хувьд “Mobile Bank”-ийн үйлчилгээгээ өргөжүүлэх гол талбар нь эргээд онлайн худалдаа болж байна.

Үүнээс гадна худалдааны платформууд төрөлжих хандлага ажиглагдаж байгаа юм. Тухайлбал, автомашины худалдааны зарын сайт болох unaa.mn, “Facebook” дээрх хүүхдийн барааны группийг өргөжүүлэн худалдааны сайт болгосон babystar.mn зэргийг нэрлэж болохоор байна.

Томоохон зарын птатформуудын нэг unegui.mn-д одоогоор 60 орчим мянган төрлийн зар тавигджээ. Өдөрт ойролцоогоор 1000 орчим худалдан авалт хийгдэж байгаа гэсэн тооцоог тус сайтаас танилцууллаа. unegui.mn-ийн хандалтын тоо сард хоёр саяд хүрээд байгаа ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна