Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны шөнө БНХАУ-ын иргэн В гэгч нь дөрөвхөн настай хүүг заазуурдаж амь насанд нь хүрсэн хэрэг гарч олныг цочирдуулсан. Тэрбээр эхнэр Х-тэй маргалдаж, улмаар эхнэр Х-н гар, духны хэсэгт 6 удаа заазуурдаж, онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн.
Мөн уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэрт нь байсан 4 настай А-ын зулайн тус газарт заазуурдаж аминд хүрсэн. Мөн 12 настай Б-ын толгойн тус газарт заазуурдаж хүнд гэмтэл учруулан санаатайгаар алахыг завдсан хэрэг үйлдсэн юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж прокурорт шилжүүлсэн байдаг. Харин прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, СХД-ийн шүүхэд шилжүүлсэн байна.
Ингэснээр түүнийг шүүх хурлын тов удахгүй гарах аж.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна