Н.Ариунболд: Дүүгийнхээ амь насыг мөнгөөр худалдах хүн би биш

2017/03/17
 Шинэ үе” продакшны захирал МУГЖ Н.Ариунболдыг талийгаач Т.Билгүүний хохирлын нөхөн төлбөрийг өөртөө авсан тухай мэдээлэл гарсантай  холбогдуулан тэрбээр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.

Тэрбээр “Талийгаач Т.Билгүүнд “Одон” телевизээс өгсөн хохирлын хоёр тэрбум төгрөгийг намайг авсан гэжбичсэн байна. Ийм зүйл болоогүй. Дүүгийнхээ амь насыг мөнгөөр худалдах хүн би биш. Юм гэдэг үнэнээрээ сайхан байдаг учраас хүнийг хилсээр гүжирдэж, лайк цуглуулах гэж оролдож байгаа сайтуудад хатуу арга хэмжээ авна. Би шүүхдэнэ. Бидний хамгийн эмзэг сэдвээр ингэж оролдож байгаад маш их харамсаж байна” гэсэн байна.

"Шинэ үе" продакшны жүжигчид 2015 оны нэгдүгээр сард Өвөр Монголын өөртөө засах оронд аялан тоглолтоор явж байхдаа автомашины осолд орж зауу жүжигчин Т.Билгүүн амиа алдсан юм.

 
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна