Явуулын номын сангийн үйлчилгээ үзүүлнэ

2017/03/17
Хүүхдийн номын өргөө Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал” ТББ-тай хамтран ажиллахаар боллоо. Тус байгууллага нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж ардын дуу, хөгжмийн дугуйлан хичээллүүлдэг. Хүүхэд багачуудад урлаг соёлын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, сургалт явуулдаг тус байгууллагын 7-16 насны 20 гаруй хүүхдэд “Номтой богц”явуулын номын сангийн үйлчилгээг хүргэх юм.

2017 оны 03 дугаар сарын 16-нд тус номын өргөөний эрхлэгч Ц.Баянмөнх, номын санч Л.Эрдэнэбат нар тус төрийн бус байгууллагын сургалтын төвд очиж, хүүхэд багачуудад ном уншихын ашиг тусыг тайлбарлан, хамтдаа ном уншиж, харилцан ярилцив гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна