Парламентийн сонгуулийн дараа нам солигдоход дагаад төрийн байгууллагын удирдах албан хаагчдыг сольж томилдог гаж тогтолцоог улс төржилтгүйгээр арилгах шаардлагатай байгаа талаар “Хүний эрх шударга ёс хөгжлийн төв”-өөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Учир нь өнгөрөгч оны Улсын их хурлын сонгуулиас хойш 22 мянга гаруй төрийн жинхэнэ албан хаагч халагдаж, солигдсон гэсэн албан бус тоо байна. Тухайлбал, аймаг бүрээс 350-700 гаруй албан хаагч ажлаасаа гарсан бол Нийслэлийн хэмжээнд төрийн захиргааны төв байгууллага болон яамдуудаас 10 мянга гаруй албан хаагч хууль бус халаа сэлгээнээс болж ажлаа хүлээлгэн өгчээ.
Энэ талаар "Хүний эрх шудрага ёс хөгжлийн" төвийн тэргүүн Ц.Оюунбаатар: "2016 оноос хойш 22 мянга гаруй хүнийг төрийн албанаас өөрчилсөн байна. Хамгийн гол нь тангараг өргөсөн төрийн мэргэжлийн албан хаагчийг олноор нь ажилгүй болгож нэг ч жил төрд ажиллаагүй хүнийг оронд нь томилж байна. Эрх баригчид өшөө авах, тооцоо хийх асуудал ярьдаг нь маш буруу.
2016 оноос хойш энэ хэмжээний төрийн албан хаагчдыг солихын хажуугаар 2000 ажлын байр шинээр нэмсэн талаар тэд хэлж байлаа. Төрийн захиргааны албанд ойролцоогоор 100 мянга гаруй хүн ажилладаг. Энэ мэтчилэн хүний хөдөлмөрлөх эрхэд халдаж, төрийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа энэ асуудлыг нэн даруй зогсоохыг “Хүний эрх шударга ёс хөгжлийн төв”-өөс шаардаж буйгаа хэллээ.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна