Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас жил бүр шилдэг залуу манлайлагчийг тодруулдаг. Тэгвэл 2017 оны 40 хүртэлх насны 100 залуу манлайлагчийн нэгээр манай улсаас Голомт Банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг тодорсон байна.
Уг жагсаалтад дэлхийд шинэ залуу тодрон гарч буй эрдэмтэд, технологийнхон, энтрепрьенер, нийгмийн идэвхтэй залуусыг нэрлэж, тэднийг нийгэм, эдийн засагт үүсээд байгаа тулгамдсан асуудлыг шийдэхийг уриалдаг. Ө.Ганзориг нь Ази, Номхон далайн бүсээс сонгогдсон найман залуу манлайлагчийн нэгээр шалгарсан байна.
Түүний эхлүүлсэн ажил болон удирдсан компани, салбартаа амжилттай ажиллаж буйг ийнхүү үнэлжээ. Ө.Ганзориг нь Монголын томоохон санхүүгийн группыг тэргүүлэхийн зэрэгцээ бүх шатныханд санхүүгийн боловсрол олгох, бизнесийн зөв стандарт тогтооход хувь нэмрээ оруулж буйг Дэлхийн Эдийн Засгийн Чуулган онцолсон байна. Дашрамд дурдахад Ө.Ганзориг нь Санхүүгийн Зах Зээлийн Холбоо, "Тэнгэр", "Мандал" даатгал зэрэг компанийг удирдаж байсан билээ. Өнгөрсөн онд Монгол Улсаас "Монгол ТВ"-ийн захирал Ч.Номин дээрх жагсаалтад шалгарч байсан юм.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна