С.Зориг агсны эхнэр гэдгээрээ олонд танигдсан Б.Булганыг бараг танихгүй хүн байхгүй болжээ. "Аа нөгөө, С.Зоригийн эхнэр үү, хэргийн гэрч үү" ч гэж байх шиг. Хүний амьдралын хүндхэн замыг туулж, хань ижлээсээ хагацаж, хамгийн гол нь олон жил сэтгэлийн шаналантай амьдарч яваа энэ эмэгтэйн талаар олны мэдэхгүй зарим нэг мэдээллийг хүргэх гэж байна. Б.Булган бусдын л адил амьдралтай нэгэн.
Тэрээр өмнө нь Баянгол ресторанд эрүүл ахуйч эмчийн ажилтай байснаас хойш өөр ажил хийгээгүй гэх. Мөн 90-ээд оны эхээр Бээжин явж бага сага бараа авч ирэн лангуунд тавьдаг, түүгээрээ гэрийнхээ санхүүг болгоод байдаг, амьдрал ахуйдаа мөнгөө хүргэх гэж хичээдэг эгэл жирийн л эзэгтэй байсан байна.
Харин түүнийг С.Зориг агсантай Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай анх танилцуулсан гэдэг.
Тэднийг танилцуулахын тулд Бямбасүрэн гуай 1993 оны долоодугаар сарын сүүлчээр талийгаач, Булган, Туяа (найз нь) нарын хамтаар Чингэлтэй ууланд мөөгөнд явсан аж. Ийнхүү тэд анх танилцаж байсан түүхтэй гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Б.Булган өмнө нь хоёр нөхөртэй байсан байна. Түүний өмнөх нөхөр нь мөн учир битүүлгээр нас барсан талаар хэвлэлд гарч байжээ. Харин хоёр жилийн өмнөөс Б.Булган нэг охинтой байсан талаар эх сурвалжууд мэдээлж байв.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна