Өнөөдөр БНСУ-ын “No Cut News” сайтад тус улсын иргэн болох Б нь Монгол бүсгүйг хүчирхийлсэн талаар мэдээллээ. Хохирогч болох манай улсын иргэн А нь 30 настай бөгөөд БНСУ-д оршин суух визний хугацаа нь дууссан байжээ. Тэрбээр “Korea Dream” караокед ажилладаг байв. Гэтэл караокений эзэн болох Б гэгч түүнд бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Хохирогч одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүний хавирга нь хугарсан аж.
Хохирогч А нь БНСУ-д их сургууль төгссөн байжээ. Мөн тэрбээр тус улсад гурван жилийн хугацаанд оршин суух эрхтэй байсан аж. Караокений эзэн болох Б нь хохирогч А-д бэлгийн хүчирхийлэл үйлдэх үед бүсгүй эсэргүүцэн, орилжээ. Гэвч түүнийг зодсоноос болж нүүрний яс нь цуурсан байна. Энэ хэрэг өнгөрсөн сарын 28-ний өдрийн 16 цаг орчимд болсон аж. Хохирогч уг үйл явдал болсны дараа цагдаад хандсан байгаа юм. Үүний дагуу цагдаа нар Б гэгч этгээдийг баривчилжээ.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна