Цагдаагийн байгууллагап халаа сэлгээ хийгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар болсон иргэдийн үймээний үеэр иргэдэд нулимс асгаруулагч хий ашигласан асуудалтай холбогдуулан Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргыг ажлаас нь чөлөөлсөн байна.
Тодруулбал ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрийн тушаалаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Батбаатарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүний оронд ЦЕГ-ын Лизенцийн төвийн дарга, хурандаа Г.Эрдэнэцацралыг томилсон байна
Т Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна