Казак түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо "Казак ёс заншилыг сурталчилах" өдөрлөгийг маргааш зохион байгуулна.
Өдөрлөгт УИХ-ын гишүүн асан А.Бакей Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооны тэргүүн Б.Ербулан нар оролцож казак залуучууд казак түмний ёс заншил, түүх соёл, уламжлалын талаар мэдээлэл өгөх аж. Өдөрлөгийн үеэр казак ардын дуу, домборын аялгуу тоглож, үндэсний эдлэлийн үзэсгэлэнг танилцуулах юм.
Т Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна