АН-ын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болохоор товлогдоод байгаа.АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр дотоод сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулсан юм. Одоогоор тус намын дотоод сонгуульд өрсөлдөх 500 гаруй хүний нэрийг албан ёсоор зарлаагүй зарим нэг нь олон нийтэд ил байгаа.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдох нь цаашдын улстөрийнх нь карерт чухал, дараагийн УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвших мандатаа авч байгаа хэрэг гэдгээрээ нэлээд өрсөлдөөнтэй байна.
Нэр дэвшигчдийн дунд УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын охин Б.Намууны нэр байсан нь олон хүний сонирхлыг татаад байна. Тэрбээр Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөх аж.
Б.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна