Н.Төмөрхүү Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогджээ

2017/03/30
Зам тээврийн хөгжлийн сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд зэрэг албан тушаалд нэр нь яригдаж байсан Н.Төмөрхүү саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зөвлөхөөр томилогджээ.

2008 оны НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт, 2012 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшсэн ч ялагдал хүлээж байсан. 2016 оны сонгуульд нэр дэвшээгүй түүнийг сонгуулийн үр дүнгээс хамаарч сайд, юмуу улстөрийн томоохон албан тушаалд очих нь гэх хүлээлт байв.

Энэ нь ч батлагдаж Зам тээврийн хөгжлийн сайд, “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд зэрэг албан тушаалд нэр нь яригдаж, хэвлэлээр бичигддэг ч тухай бүр нь өөр өөр хүн томилогдсоор Ерөнхий сайдын зөвлөхийн ажил дээр буусан нь энэ.
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна