Ц.Шаравдорж: Элсэнд ууссан ус шиг тэр их мөнгө хаачив?

2017/03/31
Сүхбаатарын талбайд болж буй оффшорчдын эсрэг жагсаалд МАХН нэгдэнэ гэдгээ илэрхийлэв.  Энэ талаар УИХ-ын гишүүн асан, МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос тодруулсан юм.

-Таны энэ тэмцэлд нэгдэх болсон шалтгаан юу байв?

-Оффшорт Монголын өмчийг хөеөлөн хурааж, аваачиж нуусан үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа энэ жагсаалыг бид бүрэн дэмжиж байгаа юм.

Монголчууд бүгд дэмжиж байна гэж харж байгаа. Өнөөдөр Монгол Улс нийгэм, эдийн  засаг, улс төрийн хувьд маш хүнд байдалд орсон нь олон шалтгаантай.

Гэтэл биднээс шалтгаалахгүйгээр энэ монголыг тэжээгээд байх уул уурхайн баялагаас орж ирсэн тэр их мөнгө хаашаа ороод алга болчихов, элсэнд уусч байгаа ус шиг л байна шүү дээ.

Үүний учир шалтгааныг олохыг монголчууд дор бүрнээ бодож байгаа. Гэтэл учир шалтгаан нь тодорхой болж байна шүү дээ. Өнөөдөр монголчуудын идэх хоолыг дундалж, өмсөх хувцасыг нь булааж авч, хувийн шунахай сэдэлтээр оффшорт аваачиж хурааж цуглуусан нь тодорхой болж байна.

Тэгэхээр энэ хууль бус, шударга бус, увайгүй үйлдлийг илчлэх, тэр мөнгийг буцааж авчрахын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа Ард түмний онц зөвлөлийн тэмцлийг монголчууд бүгдээрээ дэмжиж байна. Үүнд монголчууд бүгдээрээ нэгдэх ёстой.

-Ингэхэд та иргэн хүний хувьд оролцож байна уу,  намаа төлөөлж явна уу?

-Иргэн хүний хувьд ч оролцож байна. Намаа төлөөлж ч оролцож байна. Энд манай намын олон зуун гишүүд ирсэн байгаа. Энэ шударга бус явдлын эсрэг үгээ хэлэх гээд үйлдэл байдлаараа дэмжэд зогсож байна л даа. АТОЗ-ын үйл ажиллагааг МАХН бүрэн дэмжиж байн.  Цаашид дэмжинэ гэдгээ хэлсэн
Г.Сар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна