Улсын Дээд шүүхийн гуравдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон өөрчлөлтийг хэлэлцэж, албан ёсоор бүртгэж авчээ.
Тус намын Үндсэн дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг өмнө нь хэлэлцээд зарим бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар түр хойшлуулаад байсан юм.
Харин өнөөдрийн хуралдаанаар бичиг баримтын бүрдэл хангагдсан, мөн Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт нь Улс төрийн намын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжыг зөрчөөгүй байна гэж үзэн бүртгэж авснаа мэдэгдлээ.
Г.Сар
Сэтгэгдэл бичигдээгүй байна