Хүлээлт үүсгэсэн хаврын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ?

2017/04/03
 Монгол Улсын Засгийн газар Олон улсын Валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргаснаа зарласантай зэрэгцэн ээлжит бус чуулган хуралдах нь гэх таамаг байсан ч аль аль талдаа тодорхойгүй явсаар хаврын чуулгантай золгож байна. Хуваарь ёсоор энэ долоо хоногт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. УИХ-ын дарга Япон Бангладеш улсуудад хийсэн ажлын айлчлалаа дуусгаж ирээд хаврын чуулганы нээлтийн товыг зарлаж, захирамж гаргана.

Хаврын чуулганаар 34 хуулийн төсөл, асуудал хэлэлцэхээр баталжээ. Гэхдээ чуулган бүрийн эхэнд УИХ-ын дарга захирамж гаргахдаа тухайн чуулганаар эхний ээлжинд хэлэлцэх төслүүдийн жагсаалтыг гаргадаг. Энэ хүрээнд  эхний ээлжинд  2017 оны төсвийн тодотгол, олон улсын валютын санд хамрагдах эсэх асуудал, оффшорын хууль зэрэг асуудлыг хэлэлцэх магадлал өндөр.

Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Казино байгуулах тухай, Эрүү, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах гээд нийгмийн зөвшилцөл шаардах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ингээд УИХ хаврын чуулганаар ямар төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөснийг хүргэе.

1. 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
2. 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан
3. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
4. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
5. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл
6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл
7. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
8. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
10. Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл
11. Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
12. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төсөл
13. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
15. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл
16. Казиногийн тухай хуулийн төсөл
17. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
18. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
19. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
20. Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл
21. Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл
22. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
23. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
24. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
25. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл
26. Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл
27. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл
28. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
29. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл
30. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл
31. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл
32. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл
33. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
34. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл
35. Бусад.
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна