Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл” сэдэвт Интерполын олон улсын форумд оролцохоор Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод очжээ.
Эрхэм сайд маань албан ажлынхаа хажуугаар таван хүүхэдтэй араб айлд зочилсон байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн facebook хуудаснаа нийтэлж “Араб айлд зочиллоо. Хэл соёл,зан заншил,шашин өөр ч энэ дэлхийн хүүхэд бүхэн хөөрхөн,хүн бүр үр хүүхэд,гэр бүл эх орондоо хайртайг мэдрэх #сайхан байлаа. Хүүхэд бүр инээж байг ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Таван хүүхдийн дунд инээмсэглэн суугаа эрхэм сайдын зурганд LIKE дарах нэгэн байхад хойд солонгосын удирдагчтай харьцуулан шүүмжлэх хэсэг ч байна.
Х.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна